Мэргэжлээс шалтгаалах өвчнийг хаана оношлуулах вэ?
2010 оны 09 сарын 09
Хэрэв та мэргэжлээс шалтгаалах өвчин тусах эрсдэлтэй орчинд ажилладаг, ажлын байрныхаа эрүүл, аюулгүй байдалд эргэлзэж байгаа эсвэл ажил мэргэжлээсээ шалтгаалах өвчнөөр өвдсөн бол Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвд хандаарай.

Таны ажлын байр хэт халуун, эсвэл хүйтэн, харанхуй, чийгтэй, нойтон, хуурай, тоостой, шороотой, шуугиантай, та химийн хорт бодис болон хэт ягаан туяаны  нөлөөн дор ажилладаг бол танд  мэргэжлээс шалтгаалах өвчин тусах эрсдэл өндөр байна.

Мэргэжлийн өвчний онош  тодруулах, тогтооход бүрдүүлэх материал
Иргэний үнэмлэх
Өвчтөний эмнэлэгт үзүүлэн шинжлүүлж байсныг нотлох  карт, холбогдох шинжилгээ
Өвчтөн илгээх маягт 13 А маягт
Хөдөлмөрийн дэвтэр (баталгаажуулсан)
Нийгмийн даатгалын дэвтэр
Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нотариатаар батлуулсан байх
Ажлын нөхцлийн тодорхойлолт
Ажлын байранд хийгдсэн эрүүл ахуйн шинжилгээ, дүгнэлт
Шаардлагатай гэж үзвэл хөдөлмөрийн нөхцлийг үзэж холбогдох нэмэлт шинжилгээ, тодотгол хийсэн дүгнэлт
Бусад шаардлагатай материалууд ( анх ажилд орох үеийн эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас, урьчилан сэргийлэх болон цаг үеийн үзлэгт орж  байсан эсэх)
Мэргэжлийн өвчний оношлолтын үндсэн зарчим
Ажлын маршрут
Ажилласан жил
Хөдөлмөрийн нөхцөл
Ажил мэргэжлийн онцлог
Мэргэжлийн өвчин оношлон тогтооход шаардлагатай  эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээнүүд
Өвчний эхлэл, динамик явц, шинжилгээ, өөрчлөлтүүд
Өвчтөний суурь болон бусад өвчин
Эмчилгээ, нөхөн  сэргээх арга хэмжээ, үр дүн
Өвчтөний хорт зуршил
Удамшил
Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын төв
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Их уншигдсан