Туулай жилийн зурхай
2011 оны 1 сарын 28
Хулгана жилтэн
Хулгана жилтнүүд ирж буй туу­лай жил гэр бүлийн бэрхшээлтэй асуудлууд болон мөнгөний урсгал тогтворгүй болох зэрэг олон таагүй үйл явд­лын гэрч болно.  Гэвч хөдөл­гөөнтэй, бүтээлч хулганууд суу­сан газраасаа шороо атгана. Дуусгаагүй ажил, шийд­вэр­лээгүй асуудал жилийн эхний хагаст хулгануудыг сандаргах боловч жилийн хоёр дахь хагаст  энэ бүхэн алга болж гэр бүл, ажил хэрэгт дулаан, таатай уур амьсгал бүрдэнэ.  Хулгануудын анхаарах зүйл нь аливаа ажлыг хийж эхлэхээсээ өмнө сайтар бодож, эрсдлийг нь тооцох юм. Tуулай жил хулгануудаас идэвхи, зүтгэл, тэвчээр шаардана. Бэрхшээлээс зайлсхийхгүй байхыг гариг эрхэс анхааруулж буй бөгөөд аливаа асуудалтай улаан нүү­рээрээ тулгарсан ч шударга зөв замыг олж харж чадвал хулганууд тэсч гарч чадна.

Үхэр жилтэн
Хувь тавилан нь хаашаа эргэх бол гэж бодож буй бол үхэр жилтнүүдийн жилийн ерөнхий төлөв аз амжилтыг зөгнөж бай­на.  Хэрэв та үхэрнүүд бүтээлч улс биш гэж бодож байгаа бол андуурч байна.  Таны бүтээлч сэтгэхүй эргэн  тойрны чинь хүмүүсийг алмайруулж, таныг өөр өнцгөөс хардаг болоход тусална. Үхэрнүүд мэдлэг боловс­ролдоо ихэд анхаарна. Толгойдоо эрдэнэстэй байх нь ирээдүйд хэрэг болно шүү дээ. Жилийн эхний хагаст мэргэжлийн салбарт карьер хөөж эхэлнэ. Санхүүгийн хувьд  гайхуулаад байх  үр дүн байхгүй ч жилийн дунд үед арай дээрдэж тогтвортой болно. Жилийн эцсээр аялалд гарч, хувийн амьдралдаа шинэ адал явдалтай учирч, шинэ найз нөхөдтэй болж, эсвэл цагаачлахаар одно. Туулай жил таныг шаргуу ажиллахыг хүлээж байна. Бэрхшээл, саадыг эс тооцвол жилийн эцсээр улаан хивсэн дээгүүр алхаж, алга ташилт хүлээж авна.

Бар жилтэн
Бар жилтнүүдийн хувьд ирж буй туулай жил бизнес төлөвлөлт болон карьераа дээшлүүлэхэд амжилт гаргах жил. Амжилтад хүрэхэд танд цөх­рөшгүй хөдөлмөрч, тууштай зан, өөдрөг үзэл, эрүүл бие бялдар, амжилтад хүрэх итгэл бүгд бий. Бар жилтнүүд  тайван байж, анхаарлаа төвлөрүүлж чадвал бүх зүйл төлөвлөснөөр нь бүтнэ. Амжилт өөд зог­солтгүй, тууштай зүтгэ. Таны замд хэн ч саад болж зүрхлэхгүй. Саад хийж болох хүн нь мэдээж та өөрөө. Та гэр бүлээ найдвартай ар тал гэж боддог. Гэвч таны ажлаас өөрийг мэддэггүй хэнхэг зан гэр бүлд чинь хатуу тоглоом болж магад. Туулай жил танаас аливаа зүйлд тайван хандаж, сайн мэдлэг мэдээллийн үндэстэй шийдвэр гаргаж, хайртай хүндээ хүлээцтэй тэвчээртэй хандаж, бусдыг өөрийнхөө оронд тавьж, бусдыг сонсч байхыг хүлээж байна. Ажилдаа амжилт гаргах ч хамтрагчаа дутуу үнэлэх, гэр бүлийн асуудлаас болж ажилдаа хайнга хандвал мэргэжлийн салбарт гаргасан гайхалтай амжилт чинь талаар болно.

Туулай жилтэн
Туулай жилтнүүдийн цаг ирж байна. Хийхээр төлөвлөж, бодож буй ажил чинь санаснаар бүтнэ. Хямралын үед ч бизнест чинь саад болох зүйл гарч ирэхгүй. Туулай жилтнүүд амарч, ая­лалд явж, өөртөө анхаарал тавьж, ирээдүйн талаарх сэтгэл зовоосон асуудлаа хойш тавих цаг. Стилиэ өөрчилж, гадаад хэл сурч, мэдлэг боловсролоо дээш­лүүлбэл амжилт олно. Дур­тай ажлаа хийвэл баяр хөөртэй байна.  Туулай жилт­нүүд гайхалтай амжилттай байх боловч тоймгүй олон хай­­рын романс нь бат бөх, жин­­хэнэ харилцаа тогтооход саад болно. Хайр дурлалын асуудалд ухаалгаар хандахгүй, ганц биеийн жаргалд ташуурч, нэг шөнийн учралуудаас тат­гал­захгүй бол өөрт тохирох нэгэнтэй учрах хүртэл урт зам туулна.  Зөвхөн өөртөө ярих биш, хамтрагчтайгаа сайн ярилцаж ойлголцвол сайн хамтрагч олж чадна. Хувь тавилан танд хайр хишгээ харамгүй хайрлах жил тохиож байна. Ирж буй жил ямар ч бэрхшээлд өвдөг сөхрөхгүй хүмүүс туулай жилтнүүд байна.

Луу жилтэн
Луу жилтнүүдийн хувьд ман­­дан бадралын жил тохиож байна. Мэргэжлийн болон биз­­несийн салбарт ялгуусан ам­жилт гаргаж, гайхалтай хайр дур­лалтай учирна. Ганц бие луу­нууд заяаны ханьтайгаа учирч, хуримын цуу тараах нь. Гэх­дээ мэдээж ганц бие амьд­ралаас залхаж байвал шүү дээ. Лууны гэр бүл зохицол ний­цэлтэй байж, хайр дурлал, хүсэл тачаалаар бялхана. Луу­нуудад заналхийлж буй цорын ганц аюул бол залхуурал. Луунууд магтаалын үг, алга ташил­таар булуулах боловч ааш­наасаа болоод тэнэг зүйл хийх магадлалтай. Ялангуяа залуу луунууд туршлагатай, ах­мад хүний үгийг сайн сонс. Эрч хүчтэй энэ амьтны энэ чанар танд алдар хүнд, амжилт авчирна. Хамгийн гол нь зөв замаар явж буй эсэхээ өөрөөсөө асуу.

Могой жилтэн
Могой жилтнүүдийн хувьд дотоод сэтгэл рүүгээ өнгийн харж, өөрийгөө таних жил. Зөн совин чинь нэмэгдэх тул хад чулуу, бартаа саад дундуур өөр­төө итгэлтэйгээр урагшилж зорилгодоо хүрнэ. Тайвширч, назгайрвал тэнэг алхам хийж, алдаа гаргаж болзошгүй. Замаа алдахгүйн тулд сонор сэрэмжтэй бай. Могой жилтнүүд хайр дурлалд гайхалтай одтой байна. Сэтгэл татам байдал чинь  бусдыг соронзон мэт татна. Гэвч дайснуудаа унтсан гэж тайв­ширч болохгүй. Тэднийг хараанаасаа алдвал амьдралыг чинь сүйрүүлж ч мэднэ. Ухаа­лаг, үзэсгэлэнтэй байсан ч танихгүй хүнд итгэлээ өгөхөөс болгоомжил. Олон жил үерхсэн найз нөхдөө бүү хая. Хэрэгтэй үед тэд хажууд чинь байж, аюулыг сэрэмжлүүлнэ.

Морь жилтэн
Эрх чөлөөнд дуртай, сэтгэл татам морь жилтнүүдийг хайр дур­лалын олон гайхалтай учра­лууд хүлээж байна.  Хамгийн ха­шир, болгоомжтой морь жилтнүүд ч хүслээ нууж чадах­гүй. Гэвч энэ бол тэднийг дур хүсэлдээ бүрэн захирагдана гэсэн үг биш. Сэтгэл хөдлөл, мэдрэмж нь тэдний бүтээлч сэтгэхүйд эерэгээр нөлөөлж, хийж бүтээхэд тусална.  Морь жилтнүүд мэргэжлийн салбар болон хайр дурлалд аль алинд нь одтой байна. Гэвч гарах аргагүй нөхцөл байдлууд тэнд таныг хүлээж байгаа. Шийдвэр гаргахдаа маш болгоомжтой, хянуур бай. Сэтгэл хөдлөлд автсан үедээ бодлоо сайн шүүл­түүрээр тунгаа. Ухвар мө­­чид шийдвэр гаргавал засч  зал­руулах гэж урт хугацааг туулна. Хайрын романс нэгээр зогсохгүй бөгөөд хамтрагчаа сонирхолтой ном гэж бодвол хуудас бүр нь таныг гайхалтай адал явдалтай учруулна. Хүчтэй нь ялж, хүч­гүй нь ялагддаг. Харин морь жилтнүүд хүч чадлаараа үргэлж гайхуулж ирсэн гэдгийг сана.

Хонь жилтэн
Хонь жилтнүүд гэр бүлийнхээ аз жаргал, баяр хөөр, халуун дулаан уур амьсгалд сэтгэл хангалуун байна. Ажил төрөл тогтвортой байх тул та гэнэтийн уналт, огцом өсөлтийг үзэхгүй. Бусдыг ойлгож туслах бол таны хамгийн сайн хийж чаддаг зүйл.  Хүмүүнлэгийн байгууллага, тус­ламжийн сан байгуулах ажил чинь таныг хүлээж байна.  Туулай жилд  таны карьер болон бизнесийн  өсөлт бага байна. Хувийн амьдралд  чинь яаралтай шийдлэрлэх асуудлууд гарч ирнэ. Гэрлэсэн хонинууд хань­тайгаа  нүүр нүүрээ харан ярилцаж, ойлголцох цаг. Ганц бие хонинууд гэр бүлтэй болох, эсвэл насан туршдаа үл мартах гайхамшигтай хүнтэй учирна.

Бич жилтэн
Бич жилтнүүдэд ирж буй жил ер бусын эрч хүч, баяр хөөр авчирна. Уулыг нурааж усыг эргүүлэх их эрч хүч. Мэргэжлийн салбарт ажилладаг бич жилтнүүд гайхалтай ам­жилт олно. Аливаа ажилд ханцуй шамлан ордог таны зан тушаал дэвшиж, шагнал авч баяр­луулна. Өөртөө итгэлтэй зан чинь шинэ зүйл сурч мэдэхэд хөтлөх тул сургуульд сурч, курст элсэнэ. Гэр бүлийн ээдрээртэй асуудлууд таны цорын ганц бэрх­шээл. Үргэлж ажлын хой­ноос гүйдэг бич жилтнүүд гэр бүлдээ анхаарал тавь. Хэрэв энэ үеийг даван туулж чадвал бүх зүйл хэвэндээ орно.

Тахиа жилтэн
Тахиа жилтнүүдийг юу хү­лээж байгаа бол? Ирж буй туулай жил тахиа жилтнүүдийн хувьд  ажил төрөл болон хайр дурлалын талбарт үсрэлт, буу­ралт­гүй тайван жил байх нь. Тахианы ширүүн дориун хурц ааш тахиа жилтнүүдийн харилцаанд ээдрээтэй олон асууд­лыг үүсгэдэг. Гэр бүл, аж­лаа алдаж, хэн ч өөрийг чинь хайрладаггүй мэт санагдвал  үүнд таны хувирамтгай ааш бу­руутай гэдгийг сана. Тэвчээргүй зан чинь таны амьдралын тогтвортой  байдлыг үгүй хий­чи­хэж мэдэх тул аливаа асуудалд хүлээцтэй хандаарай. Гэр бүлд хэрүүл маргаан тасрахгүй байж мэ­дэх тул хэн хэнийхээ тэвчээрийг барах хэрэггүй. Өөрийнхөө хэл ам, үйл хөдлөлөө хянаж чадвал бэрхшээл гарах нь бага байна.

Нохой жилтэн
Амьдралаа өдий зэрэгтэй авч яваа нохой жилтнүүд амрах цаг болж. Ирж буй жил хэдийгээр  санхүүгийн хувьд тогтворгүй байх боловч ирээдүйтэй томоо­хон төсөл хэрэгжүүлэхэд хам­гийн тохиромжтой. Чухал шийдвэр гаргана. Хэт их ажил­лах хэрэг байхгүй. Ажлаа ер­дийн урсгалаар нь хөтлөөд байхад аяндаа үр дүн гарна. Сурч боловсроход сайн жил учраас нохой жилтнүүд мэдлэг чадвараа дээшлүүлж, оюунаа хурцал. Зөвхөн мэдлэг чадвараа дээшлүүлэхэд биш, өөрийгөө хөгжүүлэхэд анхаар. Ном унших, бясалгах, инээж хөхрөх цаг өөртөө гарга. Ирээдүйнхээ тухай нухацтай бодож, гэр бүл, үр хүүхэдтэй болно. Ганц бие нохой жилтнүүд хайр дурлалтай учирч, дүр хүслээр жигүүр хийнэ.

Гахай жилтэн
Сайхан сэтгэлт гахай жилт­нүү­дэд элдэв төвөг зовлон учрахгүй ч араатны хоол болохгүйн тулд илүү болгоомжтой, хянуур байх ёстой. Гахайг хүмүүс төсөөлдөг шиг хайхрамжгүй, гэнэн итгэмт­гий байж болохгүйг од гаригс анхаа­руулж байна. Савраа нуу­сан муур шиг хүмүүсээс болгоомжил. Эелдэг ялдам царайд хууртаж бохир зүйлд хутгалдах магадлалтай. Хувь тавиланг нь өөрчлөх томоохон үйл явдлуудтай учирна. Олон хурал цуглаан, үйл явдлуудад оролцоно. Тэдгээрийн зарим нь мэргэжлээрээ карьер ахиулах, хувийн амьдралаа өөрчлөхөд нөлөөлнө. Зуурдын учрал та­ны сэтгэлд ул мөрөө үлдээж мэдэх ч та хайрлаж, хайрлахын  жаргалыг мэдэрнэ.
б.Энхээ
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Их уншигдсан